“Хүлэгүүд” нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтоо “Гурван тамир”-ын эсрэг хийнэ
Өнөөдөр МҮСБХ-ны үндэсний супер лигийн АШТ-ий нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд Спортын төв ордоны А танхимд явагдах гэж байна. Энэ өдөр лигийг “Эрдэнэдрийлинг Ригс” багийн хамт тэргүүлж буй “SBL Хасын Хүлэгүүд” клуб нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтоо “Гурван тамир” багийн эсрэг хийх гэж байна. Тоглолт өнөөдөр 20:00 цагаас болох бөгөөд “SBL Хасын Хүлэгүүд” хожвол нэгдүгээр тойргийг тэргүүлэх боломжтой болох юм.
Өмнөх тоглолтдоо “Мон-Торх” багийг 75:70-аар буулгаж авсан “Хүлэгүүд” нэгдүгээр тойргийг дөрвөн хожил, нэг хожигдолтой үргэлжлүүлж байна. Мөн өнөөдөр лигийг дөрвөн хожил нэг хожигдолтой тэргүүлж буй “Эрдэнэдрийлинг Ригс” баг “Танан Гарьд”-тай тоглох бөгөөд хожигдсон тохиолдолд “SBL Хасын Хүлэгүүд”-д эхний тойргийг тэргүүлэх боломж гарч ирэх юм. Тиймээс өнөөдрийн тоглолт тун ширүүн өрсөлдөөн дунд явагдах нь дамжиггүй. Сонирхуулахад “SBL Хасын Хүлэгүүд” багийн эхний тойргийн тоглолтууд өнөөдөр дуусч, хоёрдугаар тойргоос 2013 оны супер лигийн онооны лидер Тунгалагийн Санчираар хүчээ зузаатган тоглохоор боллоо.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ