Т.Санчир "SBL хасын хүлгүүд" багт тоглохоор болжээ
Хэдхэн хоногийн өмнө Үндэсний супер лигийн "SBL хасын хүлгүүд" баг, МҮСБХ-ны хооронд үл ойлголцол гарч, хоёр тамирчныг нь тоглуулахгүй хэмээсэн талаар мэдээлж байсан. Тодруулбал МҮСБХ-ны дүрэмдээ тамирчин нэг багт гурван жил тоглох ёстой гэж заалт оруулсныг тамирчид эсэргүүцэж байсан. ХаринМҮСБХ үүн дээр уян хатан хандаж, тамирчид руугаа хандсан шийдвэрийг гаргаж, Т.Санчирыг "SBL хасын хүлгүүд" багт тоглуулахаар болжээ. Дүрэм ёсоороо Т.Санчир "Их Өргөө Аравтууд" багт тоглох байсан юм байна.
МҮСБХолбоо дүрэм журмыг мөрдөн ажиллаж, баг, тамирчдыг журмын хүрээнд ажиллахыг хэрэгжүүлэн хэвшүүлэхээр тууштай ажиллаж байгаа бөгөөд журам мөрдүүлэх ажлын хүрээнд олон зөрчлүүд үүсч, үүнд клубүүд хариуцлагагүй хандсанаас тамирчид лигийн тэмцээнийг өнжих хүртэл хүнд нөхцөл үүсээд байсан билээ. Дээрх хариуцлагагүй үйл ажиллагаандаа клубын удирдлагууд уучлал хүсэн холбооны дүрмийг мөрдөн ажиллахаа илэрхийлж харилцан ойлголцолд хүрсэн юм байна.
Их Өргөө Аравтууд баг багийн мэдүүлэгтээ нэрийг нь өгөөд байсан тоглогч Т.Санчирыг багаасаа албан ёсоор хассан албан бичгийг ирүүлснээр Т.Санчир Үндэсний супер лигийн 2-р тойргийн энэ сарын 16-ны өдрийн тоглолтоос СБЛ Хасын Хүлэгүүд багийн бүрэлдэхүүнд оролцож тоглох юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ