Н.Түвшинбаяр мөнгөн медалийн болзол хангалаа

Жэжүгийн гран-при-гийн -100 кг-ийн жинд МУ-ын Хөдөлмөрийн баатар Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр зодоглож эхний тойрогтоо хийлэн хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Ким Жинуныг цэвэр ялж, улмаар хагас шигшээд Канадын бөх Рэйс Кайлыг мөн цэвэр ялсанаар финалдаад байна. Финалын барилдаанд тэрээр Украйны бөх Артем Блошенкод зодоглох юм. Ингэснээр Олимпийн аваргын маань хувьд Олимпоос хойш 3 дахь ОУ-ын тэмцээндээ зодоглож 2 дахь медалиа хүртэхээр болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Токиод болсон Гранд-слэмд хүрэл медаль хүртэж, харин энэ удаагийн Жэжүгийн гран-прид одоогоор Мөнгөн медаль халааслаад байна. Орой хийх аваргын төлөөх барилдаанаас медалийн өнгөө хувиргаж болох юм.

Одоогоор медалийн төлөө барилдах нь тодорхой болоод буй бас нэг тамирчин бол +100 кг-ийн жинд хүч үзэж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр юм. Тэрээр эхний тойрогтоо хийлж хэсгийн аваргын төлөө Тайваны бөх Ли По Енийг 57 секундэд цэвэр ялсан ч хагас шигшээ барилдаанд эзэн орны бөх Ким Со Хванд цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх Роман Бабиковтой барилдахаар болоод байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин