М.Бундмаа алтан медаль хүртлээ

Өчигдөр Солонгосын Жежү хотноо эхэлсэн жүдо бөхийн гран при тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд есөн тамирчин оролцлоо.

Улмаар манай эрэгтэй тамирчид төдийлөн амжилттай оролцож чадаагүй байна. Харин эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа өнгөтэй байж, алтан медаль хүртжээ.

Тэрээр D хэсэгт багтаж, эхний тойрогтоо АНУ-ын бөх Мелисса Темпелменыг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Ким Ми Риг, зооны аваргын төлөө Украйны Тетиана Левицкаг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан. Улмаар финалд Солонгосын бөх Жун Ен Жунтай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялсанаар аварга боллоо.

Харин Б.Мөнгөнчимэг 63 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Жи Юун Пактай барилдсан ч юүко үнэлгээгээр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Бусад эмэгтэй жүдочдын хувьд эхний тойрогтоо ялагдсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин