Б.Билгүүн: Жилд 10-15 сая төгрөгийн цалин авдаг
Үндэсний супер лигийн “SBL Хасын хүлгүүд” багийн тамирчин, сагсчин Баттүвшингийн Билгүүнтэй ярилцлаа.
-Танай багийнхан МҮСБХ-той яагаад таарамжгүй харилцаатай байгаад байна?
-МҮСБХолбоо манай дасгалжуулагчийг илт гүтгэсэн өнгө аястай, 17 заалт бүхий мэдэгдлийг фэйсбүүк хаягаар тараасан. Хэрвээ бид болон манай дасгалжуулагчаас уучлал гуйхгүй бол бид цаашид лигийн тэмцээнийг үргэлжлүүлэхгүй гэж бодож байгаа.
-Яг ямар асуудал байгаа болоод танай дасгалжуулагчийг ингэж гүтгэж байгаа юм бол?
-Ямар учраас гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Тус холбооныхон өөрсдөө тайлбарлаж хэлэх байх.
-Яг ямар дайралтууд хийж байна?
-2009 оноос хойших манай багийн амжилтуудыг бараг бүгдийг нь няцаасан өнгө аястай зүйлс байсан. Эсрэг багийн сайн тоглочдийг өөрийн багтаа элсүүлж, эсрэг багаа гэх мэтутгатай 17 зүйл байсан. Ийм зүйл байхгүй гэдгийг манай багийн бүх тамирчид эсэргүүцэж байгаа.Ямар ч үндэслэл байхгүй баталгаагүй мэдээлэл.Үүнийг худал хуурмаг гэдгийг батлах болно.Ер нь МҮСБХ-ноос болж маш их хэл ам гардаг. 2011 онд гэхэд намайг Спрайт лигт тоглож байсан гээд тоглуулаагүй. Харин өнгөрсөн жил эхний хоёр улирал би өнжсөн. Энэ жилийн хувьд хэрвээ ингээд тоглохооргүйболчихвол бараг гурван жил сагсан бөмбөг гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч тоглож чадахгүй гэсэн үг болно.
-Тамирчид ямар дүрэм журам байвал дэмжих юм бэ?
-Спонсор, ивээн тэтгэгч нь багийг мэдэх биш, тамирчдын эрх ашиг нэгдүгээрт тавибал сайн байна.Тамирчид өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Цаашид бүх сагсан бөмбөгийн тамирчид нэгдээдхолбоо байгуулаад үүний эсрэг тэмцэх бодол байгаа.
-Чиний хувьд сагсан бөмбөгөөр хэдийнээс хичээллэж эхэлсэн бэ?
-14 настайгаасаа буюуарван жилийн долдугаар ангиасаа эхэлж сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Харин есдүгээр ангиасаа мэргэжлийн хэмжээнд хичээллэсэн. “Баганат-Өргөө” багт 2005-2006 онд шилжих жил ороод тэрнээс хойш мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэл хийж, сагсан бөмбөгийн тамирчин гэдэг үүднээс хичээллэж эхэлсэн.
-Яг сагсан бөмбөгт дурлах гол зүйл нь юу вэ?
-Манай уур амьсгалыг бодоод үзсэн ч сагсан бөмбөгийг хамгийн тохиромжтой спорт гэж боддог. Ер нь багаар ажиллах, хамт олон, найз нөхөд, танилын хүрээ талаасаа надад их таалагддаг болохоор би дурлаж тоглодог.
-Дээд лигийн тамирчин, сонирхогч хоёр хэр их ялгаатай байна вэ?
-Мэдээж дээд лигийн тамирчин болно гэдэг хэн дуртай нь болдог зүйл биш. Адаглаад гадуур дотуур явахдаа биеэ авч явах байдал чухал. Лигийн тамирчны нэр хүндийг өндөрт өргөж явах хэрэгтэй. Тэр үүднээс хувь хүн талаасаа их зохион байгуулалттай байхаас гадна байнгын бэлтгэл шаарддагаараа онцлог.
-Хэр их бэлтгэл хийдэг вэ?
-Миний хувьд 2007 онд БНСУ-д сагсан бөмбөгийн спортоор суралцаж байсан. Тэрнээс хойш бэлтгэлээ улам эрчимтэй хийдэг болсон. Монгол, Өмнөд Солонгосын сагсан бөмбөгчдийн бэлтгэлийн байдал шал ондоо л доо. Солонгос улсын хувьд тамирчдынхаа ар амьдрал гээд санаа зовоосон бүхийл асуудалд нь анхаарлаа хандуулж, зөвхөн тэмцээнийхээ бэлтгэлд анхаарлаа хандуулахад нь анхаардаг юм билээ. Монгол тамирчид шиг ажлаа хийгээд хажуугаар нь сагс тоглоно гэж байхгүй. Бүр арван жилийн 3-4-р ангиасаа эхлээд яг л тэр чиглэлээрээ байнгын бэлтгэлттэй байдаг юм билээ. Зөвхөн сагсан бөмбөгийн тамирчин болж, улсынхаа лигт орно гэсэн зорилго өмнөө тавьсан байдаг. Тэгж байж ч чадварлаг сайн тамирчид төрөн гарч байгаа юм л даа.
-Харин манай тамирчид яадаг гэж?
-Одоо бол монголын тамирчидөглөө ажилдаа яваад орой ажлаа тараад цай ундаа уугаад бэлтгэлээ хийдэг. Тэгээд 10 өнгөрөөж тараад, ямар ч зав чөлөөгүй амьдардаг. Лиг үргэлжилж байх явцад долоо хоногийн гурван өдөр нь тэмцээнтэй, гурван өдөр нь бэлтгэлтэй байдаг.
-Ямар ажил хийдэг вэ?
-“Хас” банкны картын удирдлагын төвд ажилладаг.
-Лигийн тамирчин цалин авдаг гэсэн шүү дээ. Хэдэн төгрөгийн цалин авах вэ?
-Баг бүр, тоглогч бүр ондоо. Зарим баг нь бүгд адилхан цалинтай ч байдаг. Манай багийн хувьд бусад багуудыг бодвол давуу талтай. Байгууллагуудтай гэрээ байгуулж, рекламанд тоглох боломжтой. Хүүхдийн дугуйлан, секц ажиллуулж мөнгө олно гэх мэт. Ер нь дундаж цалин нь жилийн 10-15 сая төгрөг байна.
-Сагсан бөмбөг улс төржөөд байна гэсэн бодол төрдөг?
-Сүүлийн үед сагсан бөмбөгийн спорт улс төржиж байна. Тэр тодорхой болсон.Намын нөлөө орж ирдэг болсон. Ардын намын үед, ардчилсан намын үед ондоо гэх мэт. Энэ мэт зөрчил нь тамирчин бидний амьдралд сөргөөр нөлөөлж байна.Спортын төв ордонд бэлтгэл хийх гэхэд л заал өгөхгүй, дээгүүрээ эрх мэдэлтэй хэн нэгэн нь заалыг аваадбүтэн жилээр нь түрээсээ төлчихөөд эзэмшиж байх жишээтэй. Тамирчдыг эрх мэдлээрээ удирдах гээд байх тохиолдол их болсон.
-Тэгэхээр лигийн тамирчид их дарамт шахалттай байдаг гэж ойлгож болох нь ээ?
-Өмнө нь гайгүй байдаг байсан. Сүүлийн жилүүдэд, хөгжиж байгаагийн хэрээр дарамт их болсон. Жишээ нь гэрээний асуудал. Сагсан бөмбөгийн тамирчид бид тийм ч олон жил тоглохгүй. Залуу насны спорт. Тиймээс тоглож байгаа жилүүддээ өөртөө ашигтай, амьдралдаа хэрэгтэй боломжуудаа ашиглах хэрэгтэй биз дээ. Өөрйин тоглохыг хүссэн багаа сонгох эрхтэй байх ёстой. МҮСБХ тамирчин нэг багт гурван жил тоглох ёстой гэсэн дүрэм гаргасанаа багийг тэнцвэржүүлэх арга гэж үзэж байгаа гэсэн. Гэтэл бусад багтаа биш, зөвхөн манай багт энэ дүрмээ хэрэгжүүлэхийг шаардад байгаа юм. “Танан гарьд” багт шигшээ багийн 5-6 тамирчин байна. Гэтэл манайхаас хоёр гишүүнийг маань тоглуулахгүй гээд байгааг улс төржиж байнал гэж ойлгож байна.
-Нэг багт гурван жил тоглох ёстой гэсэн дүрэм хэзээ гарсан юм?
-Өмнөх жил манай багтай гэрээ хийхэд2012-2013 он хүртэл гэрээ хийхэдтэдэн сая төгрөгөөр хийлээ гээд хоёр талаас гарын үсэг зураад гэрээ байгуулсан. “Танан гарьд” багийн хувьд тамирчид нь 2-3 жил гээд өөрсдөө тохироод гэрээ хийдэг. Манай тамирчинСанчир, Батжавхлан хоёрын хувьд тийм гэрээ хийгээгүй. Гэтэл лиг эхлэхийн өмнөхөн энэ хоёр тоглогчийг тоглуулахгүй, өнжүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Тиймэрхүү дүрэмтэй болгоно гэж яригддаг л байснаас биш хэрэгжүүлдэггүй байсан дүрэм.
-Легионер тоглогчид үндэсний лигт тоглуулах нь хэр зохимжтой байдаг юм бол?
-Миний хувьд тоглох ёстой гэж бодож байна. Тэгж байж монгол тамирчдын ур чадварт нөлөөлж, үзэгчдэд ч сонирхолтой байх байх.
-Сагсан бөмбөгийн хөгжил хэр түвшинд байна?
-Арван жилийн сургуулиудаар сагсан бөмбөг л хамгийн их хөгжиж байгаа. Хүүхэд залуучууд хамгийн ихээр сонирхож байна. MBA гэхэд мэдэхгүй хүн ховордсон. Массыг хамарсан спорт болсон.
-Гэр бүлтэй юу?
-Одоогоор байхгүй. Өнөө маргаашдаа болохгүй ч гэсэн цаашид болох байх аа. Одоохондоо төлөвлөсөн зүйл алга.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ