“Бөртэ чоно”-ын эзэн хэн бэ?
Монголынүндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно" ёслол энэ сарын 23-нд болно. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний санал асуулгаар оны шилдэг тамирчин, оны шилдэг баг, оны шилдэг дасгалжуулагчийн нэр тодрох юм. Дэлхий, тивийн аварга шалгаруулах олон тэмцээн ар араасаа цувж, медалийн ургац арвинтай 2013 оны шилдгүүдэд нэр дэвшиж буй тамирчдыг сонирхуулъя.
Тамирчин:
1. Дашдаваагийн Амартүвшин (жүдо. ДАШТ-ий мөнгөн медальт)
2. Даваанямын Баасандорж (чөлөөт бөх. Дүлий иргэдийн дифлимпийн мөнгөн медальт)
3. Дэлэгийн Баттулга (даам. Ази тивийн аварга)
4. Соронзонболдын Батцэцэг (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга)
5. Түвшинтөгсийн Батчимэг (шатар. Дэлхийн шилдэг 12 шатарчны гранпри тэмцээнд амжилттай оролцсон)
6. Чулуудайн Баясгалан (пауэрлифтинг. ДАШТ-ий мөнгөн медальт)
7. Очирбатын Бурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)
8. Баатарчулууны Гантогтох (муай тай бокс. ДАШТ-ий хүрэл, Азийн танхимын спортын наадмын мөнгөн медальт)
9. Жанцангийн Гантөгс (байт харваа. Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын дээд амжилтыг шинэчилсэн)
10. Ганзоригийн Мандахнаран (чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, АзийнАШТ-ий мөнгөн медальт)
11. Эрдэнэцогтын Мандахнаран (даам. Ази тивийн аварга)
12. Цогбадрахын Мөнхзул (буудлага. Ази тивийн аварга)
13. Тунгалагийн Мөнхтуяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл медальт)
14. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ (бокс. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт)
15. Очирбатын Насанбурмаа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга)
16. Баярсайханы Оюунгэрэл (бодибилдинг фитнес. ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт)
17. Холхорын Оюунчимэг (үндэсний сур. Улсын баяр наадамд гурван жил дараалан түрүүлж түүхэн амжилтын эзэнболсон, Дэлхийн уламжлалт харвааны наадмын хүрэл медальт)
18. Готовдоржийн Өсөхбаяр (уулын спорт. Умард туйлын 90 градуст хөл тавьсан анхны монгол хүн)
19. Болдпүрэвийн Сугаржаргал (бүстэй барилдаан. Дэлхийн оюутны Универсиад наадмын алт, хүрэл медальт)
20. Доржсүрэнгийн Сумьяа (жүдо. Мастерсийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга)
21. Эрдэнэчимэгийн Сумьяа (эмэгтэй чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт)
22. Бат-Очирын Сэр-Од (хөнгөн атлетик. Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт)
23. Чингисийн Түвшинбилэг (электрон спорт. ДАШТ-ий хүрэл медальт)
24. Мөнхбатын Уранцэцэг (жүдо. Дэлхийн аварга, Их дуулгын мөнгө, хүрэл медальт)
25. Хархүүгийн Энхдэлгэр (бокс. Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга)
26. Түвшинжаргалын Энхжаргал (дугуй. Ази тивийн аварга)
27. Гунаажавын Эрхэмбаяр (үндэсний бөх. Улсын баяр наадамд түрүүлсэн)
Баг:
1. 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн баг (Азийн АШТ-ий мөнгөн медальт)
2. Мөсний хоккейн шигшээ баг (Challenge Cup 2013 тэмцээний хүрэл медальт)
3. Хөлбөмбөгийн "Эрчим" клуб (Үндэсний лиг, Супер цомын аварга. Азийн хөлбөмбөгийн холбооны Presidents Cup тэмцээний финалын шатанд шалгаран өрсөлдсөн)
4. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг (Универсиад наадамд оролцон 2 ялалт байгуулсан)
Дасгалжуулагч:
1. Буяндэлгэрийн Батбаяр (Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч)
2. Даваажавын Батням (Дифлимпийн наадамд оролцсон чөлөөт бөхийн багийн дасгалжуулагч)
3. Жамсрангийн Баярсайхан (Самбо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, жүдо бөхийн ДАШТ-ий алтан медальт М.Уранцэцэг, мөнгөн медальт Д.Амартүвшин нарын анхны багш)
4. Гансүхийн Дорж (Бодибилдинг. ДАШТ-ий хүрэл медальт Б.Оюунгэрэлийн дасгалжуулагч)
5. Я.Дөрвөнжин (Хүндийг өргөлт. Улсын шигшээ багийн дасгалжуулагч)
6. Зэвэгийн Дүвчин (Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч)
7. Цэрэнбаатарын Цогтбаяр (Чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Г.Мандахнарангийн үндсэн багш)
8. Шархүүгийн Цэвэлмаа (Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дэлхийн аварга М.Уранцэцэгийн үндсэн багш)
9. Энхбаярын Шинэбаяр (Хоккейн улсын шигшээ багийн дасгалжуулагч)
10. Хөтгөрийн Эрдэнэдорж (Шатар. Шавь нар нь сурагчдын ДАШТ, өсвөр үеийн Азийн АШТ-ээс медаль хүртсэн)
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ