М.Уранцэцэг “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртлээ

Японы нийслэл Токио хотноо 150 мянган ам.долларын шагналын сантай “Их дуулга” тэмцээнд 46 орны эрэгтэй 187 эмэгтэй 149 нийт 336 жүдоч зодоглож байна.
Тэмцээний эхний өдөр зодоглосон жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр сугалаа ёсоор эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайванийн тамирчин Вэй Тин Каог 2:06 минутад, зооны аваргын төлөөх барилдаанд Украйны Марына Черньякийг 4:42 минутад тус тус цэвэр ялсан.
Хагас шигшээд Японы Мири Тодаг 3:24 минутад цэвэр ялж финалд шалгарсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд М.Уранцэцэг Японы тамирчин Ами Кондод цэвэр ялагдснаар медалийн өнгөө хувиргасангүй.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин