М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Дабид дэлхийн шилдэг жүдочдын Гранпри тэмцээнд 35 орны 236 бөх зодоглолоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66кг-д Б.Батгэрэл, Д.Алтансүх, 52кг-д М.Бундмаа, 63кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, +78кг-д О.Жавзмаа нар зодоглосон юм. Тэмцээний эхний өдөр зодоглосон дэлхийн аварга М.Уранцэцэг ганцаараа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өрсөлдөгчдөө дараалан ялж хэсгийн аварга болж улмаар хагас шигшээд Францын бөхөд ялагдсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин