УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн нэрэмжит “Candy Crush” цомын тэмцээн

Цомын тэмцээний улс төр-нийгмийн ач холбогдол
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ чуулганы нэгдсэн хуралдааны цагаар зугаацсан “Candy Crush” буюу “Чихэр нураа” тоглоомын шилжин явах цомын тэмцээний удирдамжийг олон нийтэд толилуулж байна. Төр барилцаж тоглосон энэхүү наадгай нь чихрийг өнгөөр нь нийлүүлэн нураах, няцлах, бяцлах, дэлбэлэх замаар аливаа системийн гажгийг үндсээр нь засварлах, үзэл баримтлал, онолоо олж мэдээгүй өнгөөр ялгаж, өнгөцөөр хурдан таньж мэдэх нийгэм-улс төрийн өргөн ач холбогдолтой баянцэнгэл болно. Чихэр, бялуу идэж байж болзошгүй олигархи бүлэглэлийг өнгөөр ялган мэдэж амттан шимтэнийг нь няц дэвслэх, бяц гишгэлэх, дэлбэ татах, тэсэлж устгах хобби, хэв дадлыг залуу үед хүчтэй суулгах ач холбогдолтой цомын тэмцээн болно.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд өөрөө суралцах, хоцрогдлоо арилгахын зэрэгцээ өргөн олон нийтэд нураах мэдлэг, мэдрэмжийг түгээн дэлгэрүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэв.

“Чихэр нураа” тэмцээний зорилго
Хуулийг мэдлэг, ухаанаар гэхээсээ хурууны өндгөөр товчлуур дарж батлалцдаг учраас гарын үзүүр хэсгийн мэдрэмжийг эрс нэмэгдүүлэх замаар боловсролын түвшний ялгааг багасгах
Чихэр бялуу зэрэг амттан идэж байж болзошгүй олигархи бүлэглэлийн ашиг орлогыг өнгөөр ялган таньдаг болох, бөөнөөр болон хэсэг бүлгээр нь бяцлах, тэслэх хэв дадал дэлгэрүүлэх
Хамгийн шилдэг үндэсний нураагчдыг эх орны өнцөг булан бүрээс тодруулж, аймаг, хот, бүс, улсын хэмжээний шилжин явах цомыг жил бүр зарлах, жагсаалтаар нэр дэвшин устгах ёстой чихэр боов бялуу жигнэмгээ зөв тодорхойлдог нийгмийн хэсэг бүлгийн тоо, цар хүрээг өсгөх
“Авъяас” хөтөлбөрт авъяасын төрөл зүйл болгон тусгах, “Тууштай нураагч монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр зарлах

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ