Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно
УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор хоёр жилдээ сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн болно. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсад шинэ, ардчилсан Үндсэн хууль баталсны ойг угтан энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тухайд улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Тэмцээний эхний шат энэ сарын 23-24-ны өдрүүдэд орон даяар эхлэх бөгөөд түрүүлсэн тамирчин ирэх оны нэгдүгээр сарын 12,13-нд болох Монголын шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ