Сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдаан болно

Өнөөдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

2011 онд 672 бөх барилдаж Архангайн Гэлиймаагийн Биндэрьяа түрүүлж, Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат одоогийн аймгийн арслан Б.Бат-Амгалан үзүүрлэж байжээ.

Харин өнгөрсөн жил 640 бөх хүч үзэхэд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Нацагсүрэнгийн Золбоо арав даван түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Шархүүгийн Пүрэвгарьд үзүүр булааж байсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин