Манай тамирчид 40 улсаас гуравт оржээ
Чех улсын Прага хотод 10 сарын 26-аас 11 сарын 02-ны өдрүүдэд болсон дэлхийн паурлифтинг буюу хүч тамирын аварга шалгаруулах тэмцээнд монголын паурлифтингийн холбооны шигшээ багийн тамирчид багаараа дэлхийн 40 орчим улсаас гуравдугаар байрт шалгарчээ.
Тэд 14 хүний бүрэлдэхүүнтэй анх удаа очиж оролцоод олон төрөлд аваргалсан байна.
Тухайлбал 73 настай Цэгмид гуай 210 кг-д сууж дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бол өсвөрийн эмэгтэй тамирчин Отгонтуяа хоёр төрөлд түрүүлж үнэмлэхүй аварга болсон байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ