Иньеста 12 саяыг голов
Испанийн хөлбөмбөгийн “Барселона” багийн хагас хамгаалагч Андрес Иньестагийн гэрээг сунгах яриа хэлэлцээр сунжирч байгаа аж.
Каталонийн энэ баг Испанийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчид гэрээг 2018 он хүртэл сунгахыг санал болгож байгаа юм. Гэрээ ёсоор бол Иньестагийн цалин жилийн 12 сая евро байх гэнэ.
Гэрээг сунгахад саад болж буй ганцхан шалтгаан байгаа нь тамирчин эр арай өндөр хөлс нэхэж байгаа явдал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ