Европ дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв

Европын орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах Евро-2013 тэмцээн энэ сарын 1-3-нд Швейцарийн Женев хотод боллоо. Энэ тэмцээнд 52 багийн тамирчид хурд хүчээ сорилоо.

Найм дахь удаагийн тэмцээн өмнөх жилүүдээс өрсөлдөөн ихтэй, олон багийг хамруулсан, онцлогтой болж өнгөрлөө.

Тэмцээнийг МСБХ, Спорт сонирхогчдын холбоо, Спортын шүүгчдийн холбоо, Женевийн “GM star” спорт клуб, Элчин сайдын яам, Швейцарийн Монголчуудын холбоо хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд Европын 12 оронд амьдарч байгаа монголчуудаас 52 багийн тамирчид ирж өрсөлдлөө.

Тэмцээнийг Монгол улсын улсын шүүгч Ж.Мөнхзаяа, Б.Ууганцэцэг, Ж.Буянтогтох нар шүүн ажилласан бол шүүлтийн хувьд мэргэжлий өндөр түвшинд явагдсаныг оролцогчид онцолж сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.

Тэмцээн залуучууд, ахмадын насны ангилалд медалийн эздээ тодруулсан. Залуучуудын ангилалд ХБНГУ-ын “Буяны сэтгэлт хүү” эрэгтэй баг, “Шведийн MGL” эмэгтэй баг тус тус тэргүүн байр эзэлсэн.

Тэгвэл ахмад насны ангилалд Швейцарийн эрэгтэй баг, Польшийн эмэгтэй баг тус тус тэргүүлж, аваргын алтан медаль цомын эзэд боллоо.

Шилдэг эмэгтэй тоглогчоор ахмад насанд Польшийн багийн С.Батгэрэл, Швейцарын багийн Б.Төмөрбаатар, залуучууд ангилалд Германы багийн н.Шинэбаяр, Шведийн Хулан нар шалгарч шилдэг тоглогчын цомыг хүртлээ.

Мөн тэмцээний үеэр олон тамирчин спортын зэрэг цол хүртэж, сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа байгууллага, хувь хүмүүсийг МҮОХ-ны нэрэмжит болон бусад шагналаар шагналаа. Евро 2014 тэмцээн ирэх онд Унгар Улсын Будапешт хотод болохоор товлогдож тэд бэлтгэл ажилдаа орж шилжин явах тугаа гардан авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин