Монгол Улс Олон улсын мэргэжлийн боксын холбоонд элсэнэ

Монгол Улс Олон улсын мэргэжлийн боксын холбоонд нэгдэн гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр 17.00 цагт "ROYAL HOUSE" зочид буудлын хүлээн авалтын танхимд болно. IBF буюу Олон Улсын мэргэжлийн боксын холбоо нь анх 1976 оны есдүгээр сард АНУ-д "АНУ-ын боксын холбоо" / United States Boxing Association (USBA)/ нэртэйгээр байгуулагдсан ба 1984 онд холбооны нэрийг өөрчлөх санаа гарч одоогийн хэрэглэж байгаа IBF буюу ОУ-ын боксын холбоо гэсэн нэршилтэй болсон. IBF нь дэлхийн мэргэжлийн боксын 4 том холбооны нэг юм.
Тус холбооны гол зорилго бол ирээдүйтэй авьяастай мэргэжлийн боксчдыг түрүүлэх, авьяас ур чадвараа дэлхийд нээх боломжийг нээж өгөх явдал юм. Холбооны нэрийн доор бүсийн болон бүс хооронд, улсын гэх мэт олон нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин