Монгол залуу Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн багт шалгуулна

Залуу тамирчин А.Мөрөн Монголын спортын түүхэнд шинэ хаалга нээлээ. Тэрбээр энэ сарын 10-нд Тайландын мэргэжлийн хөлбөмбөгийн баг болох Rangsit FC-д шалгуулахаар морьдох гэж байна. А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багт тоглодог ба одоогоор АНУ-д суралцдаг. Rangsit FC-н ерөнхий дасгалжуулагч Япон улсын иргэн Ёошиаки Маруяма хэлэхдээ " Би А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг үзсэн. Тэр сайн техник болон бөмбөг залах чадвартай байсан. Би түүнийг сайн тоглогч гэж бодож байна. Би түүний тоглолтыг хармаар байна. Хэрэв тэр сайн тоглож чадвал бид түүнтэй гэрээ байгуулах болно" хэмээжээ. Такаши Моримото нь жилийн турш А.Мөрөнгийн тоглолтын бичлэгийг дэлхий даяархи хөлбөмбөгийн клубууд руу илгээсэн байна. Эцэст нь Rangsit FC хариу өгч А.Мөрөн Тайланд явахаар болсон байна.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин