“Хутга мунзуй” Г.Нямдорж буруутай нь тогтоогдвол 5-8 жил хорих ял авна

Сүүлийн үед “Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийн талаарх мэдээлэл олны анхаарлыг татав. Г.Нямдорж үнэхээр олон нийтэд цацаж буй мэдээлэл шигээ өөгүй цэвэр хүн мөн үү. Эсвэл энэ хүнээр бамбай хийж ямар нэгэн улс төр яваад байна уу? Үгүй бол элдэв төрлийн мэдээллээр“рекет”хийж мөнгө олох арга сүвэгчилэв үү? гэсэн эргэлзээ олны дунд бий болж эхлэв. “Рецидив” буюу засрашгүй гэмт хэрэгтэн Г.Нямдорж ньхүүхэд ахуй насандаа орон байрны хулгайн хэргээр шийтгүүлсэн байдаг. Түүнийг 40мянгатын орон байрны хулгайгаас гэмт хэрэгтний амьдрал нь эхэлсэн гэдгийголон хүн ярьдаг. Зөвхөн орон байрны хулгайгаар эхэлснээрсэжиглэгдсэн, шалгагдсан,холбогдсон хэргүүд ар араасаа хөвөрч байна. 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт амь үрэгдсэн С.Зоригийн хэрэгт “Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийг сэжигтнээр татаж шалгаж байв. Тэрээр мөрийтэй тоглоомонд донтсон нэгэн. Хаа явсан газраа мөрийтэй тоглоом тоглож хамт тоглосон нөхдөө зодох, хутгалахзэргээр авирладаг нь олон жишээнээс харагддаг. Тоглоомноосүүдэн иргэн н.Нямгэрэлийг зодож танхайрсан.Хохирогч гомдол гаргаж гэмтлийн зэргээ тогтоолгоход хүнд буюу хүндэвтэр гэмтэлтэй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг. Харамсалтай нь тухайн үед хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт ач холбогдол өгөлгүй орхисон. Боксын пан азийн аварга Д.Лхагваатай мөн л мөрийтэй тоглож чихийг нь огтолж гуян тус газар нь хутгалсан.Тухайн үед хоорондоо зохицоод өнгөрсөн нэрийдлээр хууль цагдаагийнбайгууллага шалгаагүй. 2013 оны дөрөвдүгээр сард мөрийтэй тоглоомтоглосон хэргээрНийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээс долоон сая төгрөгөөр торгуулсан. Иргэн н.Нямгэрэлийг зодож танхайрсны дараа БНСУ-руу оргон зайлсан байдаг. Тус улсад орогнож байхдаа Монгол Улсын иргэн Баттулгатай хамтарч автомашины сэлбэг Монголруу гаргаж байсан. Энэ оны есдүгээр сард иргэн Э.Б.Н наррууиргэн Баттулгатайбүлэглэндайрч зэвсгийн чанартай мэс баринхэрцгий догшин авирлаж, зодож танхайрсан. Эндээс харахад “Хутга мунзуй” хочит Г.Нямдорж иргэн Баттулга нар нь эртнээс холбоотой нь харагдаж байна. “Хутга мунзуй” хочит Г.Нямдоржид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн181,3 181,2,1 181,2,5-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 181.3 нь:

“181.3.Энэхэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Эрүүгийн хуулийн 181.2.1 нь:

“181.2.1. догшин авирлаж;”

Эрүүгийн хуулийн 181.2.5 нь:

“181.2.5.бүлэглэж үйлдсэн болгурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Харин иргэн Д.Баттулгыг Эрүүгийн хуулийн181,2,1 181,2,5 аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

“Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийн талаар цухас дурдахад ийм байна. Г.Нямдорж нь Эрүүгийн ертөнцөд “Рецидив” буюу засрашгүй этгээд гэдгээрээ алдаршсан нэгэн. Түүний хувьд хөрөнгөтэй мөнгөтэй гэж нэрийддэг хүмүүст“Рекет” буюу дарамт үзүүлж амар хялбар аргаар мөнгө авч заншсан гэсэн албан бус эх сурвалжууд ч бий.

Олны дунд “Рецидив” гэмт хэрэгтэн гэдгээрээ алдаршсан “Хутга мунзуй” хочит Г.Нямдоржийн үйлдсэн хэргүүд нь ял шийтгэлгүй замхарч үлддэг нь сонин байна. Одоогоор түүнд эрүүгийн хуулийн 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв.Үүнийг хэрхэн шийдэхээс хамаарч Монголд шударга ёс тогтсон эсэх тодорхой болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ