“Эрдэнэс Таван толгой” экспортоо сэргээснээр 2000 гаруй хүн ажилтай боллоо

“Эрдэнэс Таван толгой” ХК энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нүүрсний экспортлож эхэлсэн талаар таатай мэдээлэл цацагдаад байна. Үүний үр дүнд 2000 гаруй хүн ажлын байртай болсон байна. Манай улс БНХАУ-ын “Чалко” компанитай байгуулсан нүүрс экспортлох гэрээний нөхцлийг өөрчлөх чиглэлээр хэлэлцээ хийж нааштай шийдэлд хүрч байгаа ч хэлэлцээрийг дүгнэхэд арай эрт байгаа гэнэ.

“Чалко” компанитай байгуулсан гэрээний дагуу манай нүүрсний үнэ өнгөрсөн нэгдүгээр улиралд тонн тутамдаа 53 ам.доллар байсан бол хоёрдугаар улиралд үнэ өсч 56 ам.долларт хүрсэн нь нүүрсний экспортоо эхлүүлэх боломж гаргав.

“Эрдэнэс Таван толгой” ХК нүүрсээ Таван толгойн уурхайгаас Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсээр дамжуулан урд хөрш рүү экспортлож байсныг болиулж уурхай дээрээ гүний гааль байгуулах замаар Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэхээр болсон нь зардлыг хэмнэжээ.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ