Өмнөд Солонгосын эдийн засаг сэргэж байна

Энэ оны эхний улирлын эдийн засгийн тайлангаар Өмнөд Солонгосын эдийн засаг сэргэж байгааг харуулжээ. Судалгаа, тайланд сүүлийн хоёр жилд хүрээгүй эдийн засгийн өсөлт ажиглагдсан байна. Тус улсын эдийн засагчдын хэлж буйгаар энэхүү өсөлтөд хамгийн гол  нөлөө үзүүлсэн салбарууд нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, экспорт зэрэг болоод байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сарынхтай харьцуулахад эдийн засагт 0.9 хувийн өсөлт ажиглагдсан байна. Эдгээр эдийн засгийн өсөлтийн мэдээллийг Өмнөд Солонгосын төв банкгнаас мэдээллээ. Төв банк “Яг одоо манай улсын эдийн засаг маш эрүүл аргаар хөгжиж байна. Энэ өсөлтийг цаашид доголдуулалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй” гэжээ.

Өмнөд Солонгосын эдийн засаг харьцангуй удаашралтай байгаа ч евро бүстэй харьцуулахад огцом уналтгүй жигд дээшлэх, доошлох байдал ажиглагдаж байгаа. Одоогийн эдийн засгийн өсөлтөө хадгалж чадвал ирэх оны долдугаар сар гэхэд нэмэлт төсөв бодоход хангалттай хэмжээний эдийн засгийн боломжтой болно хэмэээн үзэж байгаа юм.

Х.Төгөл 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ