Роберт Паттинсон Кристен Стюартаас харилцаагаа тасалснаа тайлбарлалаа
“Бүрэнхий” киноны зураг авалтын үеэр танилцаж, хосууд болсон ч хожмоо харилцаагаа таслахад хүрсэн Роберт Паттинсон, Кристен Стюарт нарын харилцааны талаар манай цахим хуудас олон удаа мэдээлсэн. Тэгвэл Роберт Паттинсон анх удаагаа Кристен Стюартаас харилцаагаа таслах болсноо хэвлэлд тайлбарлан ярьсан байна.
Кристен Стюарт өөрөөсөө олон ах, гэр бүлтэй найруулагч эртэй амрагийн харьцаа тогтоосныхоо төлөө Паттинсоны итгэлийг алдсан билээ.
“Би хэн нэгнийг уучлах юмуу эсвэл хэн нэгэнд уучлагдах ёстой гэж бодохгүй байна. Би хүмүүсийг хийсэн үйлдлээр нь дүгнэдэг. Хүмүүсийн зөв, буруу үйлдэл хийсэн эсэхийг ч би шүүхгүй. Тэд өөрсдөө л хэрхэхээ мэдэх хэрэг. Гэхдээ хэн нэгэн миний хүлцэн тэвчихгүй үйлдлийг гаргавал тэр хүнийг би амьдралаасаа би арчин хаядаг” гэж Паттинсон Sunday Style сэтгүүлд өгүүлжээ.
Мөн Паттинсон амьдралдаа нэг л тодорхойгүй үеийг өнгөрөөж буйгаа онцолжээ.
“Өөрийгөө залуухан, туршлагагүй жүжигчин гэж бодуулахгүй байхын тулд би чадах бүхнийг хийхийг хичээдэг. Би одоо 27 настай. Хүмүүс ч надад арай өөрөөр хандаж эхэлж байгаа нь мэдрэгддэг. Энэ жил их хачин өнгөрч байна. Би “Бүрэнхий”-гийн зураг авалтаа дуусгаж, “Космополис”-т тоглолоо. Гэнэт л их алдартай жүжигчин болчихсноо мөд мэдэрлээ“ гэж Роберт Паттинсон өгүүлсэн байна.
Эх сурвалж: new.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ