Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол ДАХИН БҮРТГЭГДЛЭЭ

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.

2025 оны хоёр дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01.47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна.

Тус чиглэлийн зорчигчид, уг сэжигтэй тохиолдол Монгол-Оросын 3-р сургуульд явдаг өгүүлэмжтэй тул тус сургуулийн багш, сурагч, ажилчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08.30- 17.30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ