П.Наранбаяр: Сурагчдын зуны амралтыг долоо хоногоор ХОЙШЛУУЛЖ байна

Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар мэдээлэл өглөө.

Энэ тухай тэрээр "Happy January хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар зарлана. Үүнтэй холбогдуулан сурагчдын амралтуудыг зохицуулна. Боловсролын яамны зүгээс 2025-2026 оны хичээлийн жилийн шинэ бүтэц гаргаснаа зарлаж байна. 

2025-2026 онд мөн л гурван улирлын бүтцээрээ явна. Гэхдээ амралтыг нэг долоо хоногоор сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл бага сургууль 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн амарч, нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Ингэснээр зургаан долоо хоногийн хугацаанд амралт үргэлжилнэ. Энэ нь түгжрэл бууруулна, ханиад томуунаас сэргийлнэ. 

Дунд болон ахлах сургуулиуд 12 дугаар сарын 22-ны даваа гарагаас эхлэн таван долоо хоног амрах бол ахлах сургууль дунд сургуультайгаа хамт амарч эхлэх боловч эхний долоо хоног нь цахим хичээл байх болно.

Ийнхүү өвлийн ид хүйтний үеэр сунгасан долоо хоногийн амралтын өдрөө зургаадугаар сард шилжүүлэн зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургаадугаар сарын 8-аас 12-ны өдрүүдэд тохионо. Энэ өдрүүдэд шалгалтын долоо хоног байхаар зохицуулалт хийнэ" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ