Blue хамтлагийн гишүүн Монголын охидын хамтлагийн нэг гишүүнтэй хувийн болзоо тогтоожээ
Английн алдарт BLUE хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийгээд буцсан. Өмнө нь олон ч дэлхийн одод ирнэ хэмээх зар түгээдэг ч ирдэггүй жишиг тогтоод удсан энэ үед тэд хэлсэндээ хүрээд буцсан нь монголчуудын талархлыг хүлээсэн билээ.
Тус хамтлагийн гишүүн Данкэн Жэймс манай охидын нэгэн хамтлагийн гишүүнийг ихэд таалж, хувийн болзоо тогтоох хүсэлтэй байгаагаа тэр үеэр мэдэгдсэн сурагтай. Тоглолтын зохион байгуулагчид ч энэхүү болзоог томоохон зочид буудлын VIP-д хийхээр зохион байгуулсан гэх хэдий ч энэ болзоо болсон эсэх нь нууц хэвээр үлдсэн гэнэ.
Дэлхийд алдартай хамтлагийн гишүүн хэн гээч монгол дуучин бүсгүйд нүд унагасан нь одоогоор нууц байна.
А.Балт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ