960 хүүхдийн суудалтай "Эрин Эверест Интернэшнл" сургуулийг төрийн өмчийнх болголоо

Боловсролын яам, Эрин Интенэшнл ХХК-ийн хооронд СХОГ-2025/02 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгууллаа.

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлалтай ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай 960 хүүхдийн суудалтай 3 давхар барилгыг тавилга, тоног төхөөрөмжийн хамтаар хуваан төлөх нөхцөлтэйгөөр төрийн өмчлөлд шилжүүлэн авахаар боллоо.

Гэрээ хэлцэл нь Боловсролын салбарт санхүүгийн түрээсийн гэрээгээр иж бүрэн барилга байгууламжийг төрийн өмчлөлд шилжүүлэх хамгийн анхны хэлцэл боллоо.

Нийслэлд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 264,046 суудлын хүчин чадалтай төрийн болон хувийн өмчийн 323 ерөнхий боловсролын сургуульд 399,974 хүүхэд суралцаж байна. Энэ нь хичээлийн байрны хүчин чадал 51.5 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Баянгол дүүргийн хувьд 45,955 суудлын хүчин чадалтай 56 ерөнхий боловсролын сургуульд 63,948 хүүхэд суралцаж байгаа буюу хучин чадал ашиглалт 39.2 хувийн хэтрэлттэй байна. Эрин Интернэшнл ХХК-ийн ерөнхий боловсролын сургуулийн барилга байршиж буй.

Тус 29-р хороо нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульгүй 1694 сургуулийн насны хүүхэдтэй юм.

Боловсролын сайд Д.Наранбаяр “Боловсролын яам Эрин Эверест Интернэйшнл сургуультай санхүүгийн түрээсийн гэрээ байгууллаа.

Санхүүгийн түрээсээр сургууль худалдан авч буй анхны тохиолдол болж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч, төсөвт худалдан авах, үйл ажиллагааных нь зардлыг суулгасан байсан юм.

Гурвалжингийн гүүрнээс урагш болон баруун тийш төрийн өмчийн нэг ч сургууль байхгүй.

Энэ гэрээг байгуулсны үндсээр 1-12 дугаар ангийн 960 хүүхдийн сургууль ашиглалтад орж байгаа юм.

Ингэснээр 1, 10-р хорооллын хүүхдүүд тэнд суралцах боломжтой болж байна. Мөн Эрдмийн өргөө, Өнөр сургуулийн ачаалал багасна.

Сургууль хоёр ээлжээр хичээллэвэл бараг 2000 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай сургууль үүд хаалгаа нээж байна. Тус сургуулийн барилгыг Япон стандартаар барьсан юм билээ. Хүүхэд өөрийгөө хөгжүүлэх боломжтой дугуйлан секцийн өрөө, спорт заал, урлагийн танхим зэрэг нь олон улсын жишгээр баригдсан.

Гэрээг байгуулахаас өмнө олон сайн багш, захирлууд ажилладаг хувийн сургууль байсан. Цаашид энэ сургуулиас дутахгүй хэмжээнд илүү сайн хөгжүүлж, авч явах багийг бүрдүүлж ажиллуулна.

Энэ асуудлаар Боловсролын ерөнхий газар болон Нийслэлийн боловсролын газартай ярилцсан. Эрин Эверест Интернэйшнл сургуульд олон сайн багш нар ажиллаж байсан юм билээ. Үргэлжлүүлэн ажиллах санал тавина. Багш нар сонголтоо өөрсдөө хийх байх.

Түүнчлэн сурагчдыг нь ч гэсэн үргэлжлүүлэн тэндээ суух уу гэдэг санал тавих юм.

Өөрөөр хэлбэл төрийн өмчин сургуульд суралцах уу эсвэл шилжих үү гэдэг нь тэдний сонголт юм” хэмээлээ.

Эрин-Энтернэшнл ХХК-ийн ТУК-ийн дарга Обэ Сэйжи “Эрин Эверест Интернэйшнл сургуулийг 2018 оноос хойш олон улсын түвшний боловсролын ажиллагаа явуулдаг болгохоор зорьж ажилласан.

Тэргүүний техник технологи, лабораторитой мөн чадварлаг багш нарыг бүрдүүлэн ажиллуулж, сурагчдадаа дээд түвшний боловсрол олгоход анхаарч ирсэн.

Өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажлыг маань Монгол Улсын Засгийн газа, Улаанбаатар хотын захиргаа өндрөөр үнэлсэнд баяртай байна.

 Цаашдаа эрийн Эврэс Скүүл улсын сургууль болоод уг сургуульд сурсан сурагчид Монгол улсын Улаанбаатар хотын ирээдүйг улам цаашдаа хөгжүүлэн цэцэглүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Цаашдаа энэ улсын сургуульд суралцагсад улсынхаа ирээдүйг хөгжүүлэн, цэцэглүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Боловсолын яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Хүн амын нягтаршил ихтэй, гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулийн дүүргэлтийг багасгах шаардлагатай дүүрэг хороодод судалгаа хийж, жагсаалтыг гаргасан. Тэрний нэг нь энэ СХД-ийн “Өнөр” хороолол юм.

Гэтэл энэ орчимд байршилтай сургуулиас ийм өндөр ач холбогдолтой санал ирсэн. Бид хууль эрх зүйн талаас нь шинжилж үзээд ажлын хэсэг гаргаад он дамнаад олон удаа уулзлаа.

Сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Харин гэрээний хувьд өмчлөлийн шилжилт сургалтын үйл ажиллагаанд хамааралгүй байх ёстой”.

Эрин-Энтернэшнл ХХК-ийн дэд захирал  Б.Даваасүрэн “Бид сургуулийг барихдаа тухайн үед мөрдөгдөж байсан барилгын норм, стандартад нийцүүлэн барьсан.

Хамгийн гол нь сургууль дотор байгаа хэрэглэл, хэрэглэгдэхүүн бүр хүүхдэд ээлтэй, хоргүй байх, олон улсын стандарт шаардлага хангасан байх бололцоог бүрдүүлсэн онцлогтой.

Энэ ажлыг анх санаачилсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, бодит ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын үүрэг оролцоо их байлаа.

Хөрөнгө оруулагчийн албан ёсны эрх төлөөлөгчид нь ирсэн. Тэдний зөвшөөрлийг авахад цаг хугацаа их орлоо. Нийтийн хэрэгцээ шаардлага, тэдний эрх ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт гэж үзээд энэ шийдвэрт хүрсэн” гэлээ.

Ажлын хэсгийг байгуулан Эрин Интернэшнл ХХК-ийн барилга байгууламж, газар тавилга, тоног төхөөрөмжид хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн.

Эрин Интернэшнл ХХК-ийн барилга байгууламж, газар тавилга, тоног төхөөрөмжид хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээг хийлгэжээ.

Эрин Интернэшнл ХХК-ийн эзэмшлийн ерөнхий боловсролын сургуулийн зориулалттай 960 суудалтай барилга, газар, тавилга, тоног 39.6 төхөөрөмжийн үнэлгээ нь 39,606,534,305.54 төгрөг гарсан бөгөөд Эрин Интернэшнл ХХК-ийн зүгээс 35 тэрбум төгрөгөөр, жилийн 1 хувийн хүүтэйгээр гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах боломжтой тухай албан бичгээр мэдэгдсэн аж.

Боловсролын яамны Эрин Интернэшнл ХХК-иас ирүүлсэн санал, хөрөнгийн 350 үнэлгээний тайлан, мэргэшсэн төсөвчний дүгнэлт, ерөнхий боловсролын сургуулийн эрэлт хэрэгцээ зэргийг харгалзан үзэж 35 тэрбум төгрөгийн жилийн 1 хувийн хүүтэй санхүүгийн түрээсийн гэрээг байгуулжээ.

Хөрөнгийн үнэлгээний компани нь хөрөнгийн үнэлгээг тогтоохоос гадна барилгын мэргэшсэн төсөвчнөөр барилгын ашиглалт, хийцлэлийн дүгнэлтийг хийж гүйцэтгэсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин