Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Хур тунадас: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Туул, Онон голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус, Хангайн уулархаг нутаг Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус  хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ