С. Цэрэнчимэд ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн олимпийн бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албаны нийслэл Тирана хотод үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин С. Цэрэнчимэд Энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө Олимпийн хошой аварга, Дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Рисако Кавайтай барилдахаар болсон. Тэгвэл барилдаан дуусч Монгол Улсын тамирчин С. Цэрэнчимэд, Рисока Кавайд 2:4 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт Мексикийн Ревера Арриагаг 10:0, үргэлжлээд Канадын Борегар Лоренсийг 8:8 -аар ялж, Азербайжаны Алена Колесникийг 9:0 харьцаатай ялж, шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 харьцаатай буулган авсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ