“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг 10 хоногийн турш нэгдмэл агуулгатайгаар тэмдэглэнэ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж буй. Ингэхдээ “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатайгаар 2024 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 22-ны өдрүүдэд улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатай зохион байгуулах болсон талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан БЕГ-ын "Монгол бахархал" пэйж хуудас хэл, бичиг, соёл, номтой холбоотой мэдээ, мэдээллийг цувралаар хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ