П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны зардлын 25 хувийг эцэг, эх хариуцна
Өнөөдөр (2024.09.11) Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр: Хүүхдийн цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Өмнө нь нэг хүүхдэд ноогдох хоолны зардал 3000 төгрөг байсан. Үүгээр хүүхэд өдөрт авах илчлэгээ 60 хувьтай байсан бол одоо 80 хувь болж дээшилнэ.
Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг, эх хариуцна. Эцэг, эхчүүд хариуцах хоолны мөнгөө цахимаар төлөх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ