З.Санждорж нарын гадаадын тагнуултай хамтарсан хэрэг шүүхэд шилжлээ

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Тагнуулын байгууллагаас саатуулан цагдан, хорьсон.

Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.

Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт дуусаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ