Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Хугацааны дунд үеэр нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. 

Хур тунадас:

  • 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр,
  • 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 24-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
  • 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 28-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 19-нд Монгол Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:

  • Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +6...+11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, 
  • Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +22...+27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн,
  • Шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6...+11 градус, говийн аймгуудын нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус,
  • Өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +20...+25 градус, бусад нутгаар +25...+30 дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22, 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсэж +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ