Улз, Балж, Онон, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлээд байна

Наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн Эг, Хэнтийн зүүн хажуугийн Хурх, Барх баруун хажуугийн Тэргэлж, Сэлбэ Хангай нуруунаас усжих Онги, Байдраг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна.  

Улз /Дашбалбар, Эрээнцав/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт-Чойбалсан/, Балж /Дадал/Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Хурх,Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-85 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна. 

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх учир үер усны аюулаас болгоомжтой байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ