Монгол-Японы бизнес форум гурав дахь удаа болно
Монгол-Японы бизнес форумыг энэ сарын 19-нд зохион байгуулна.
Энэ жил Японоос 150, Монголоос 400 гаруй зочид, бизнес эрхлэгчид оролцож, “Монголын эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлалын салбарын асуудлуудыг хэлэлцэх аж.
Манай улс 2015 онд Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаа хийсэн юм. Энэ хэлэлцээрт Чөлөөт худалдааны гэрээ ч багтсанаараа онцлог. Гэвч эдгээр гэрээг байгуулснаас хойш манай улсаас Японд нийлүүлэх бараа, үйлчилгээ өсөөгүй. Харин тус улсаас Монголд худалддаг бараа өссөн юм.
Манай Засгийн газар энэ гэрээг байгуулснаас хойших явцын, гарцын үнэлгээ, судалгааг хийгээгүй байна. Хоёр орны нийт худалдаа Японы худалдаанд маш бага хувийг эзэлдэг. Гэсэн ч тус улсын ЖЭТРО хэмээх байгууллага хувийн хэвшилдээ манайхтай байгуулсан гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Энэ нь японы экспортыг өсгөх үүрэгтэй, төрийн байгууллага. Харин Монголд Эдийн засгийн түншлэлийн гэрээг аль яам, агентлаг хариуцах нь Эдийн засгийн хөгжлийн яамыг нээх хүртэл тодорхойгүй байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ