Орон нутгийн зам үерт автаж, зорчих хөдөлгөөнийг түр хаажээ
Өмнөговь болон Дундговь аймгийн зааг нутгаар өчигдөр /2024.08.15/-ний шөнө орсон аадар борооны улмаас Цогт-Овоо сумын нутагт үер буужээ. Улмаар Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозам усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад "Тухайн авто замын нөхцөл байдалтай танилцахаар холбогдох албаны хүмүүс хөдөлсөн. Автозамын зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан" гэв.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно. Ийм иргэд та бүхнийг ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэлээс сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ