УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно

Наймдугаар сарын 15-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Сургууль, цэцэрлэгийн хоол, тэжээлийг сайжруулах талаар төрийн болон ТББ, олон улсын байгууллага, ЕБС, цэцэрлэг, эцэг эхчүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг болно. Утас: 8975-5575.

10:00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно.

12:00-15.00 цагт: УИХ-ын байнгын хороод хуралдана.

-МУИС-ийн номын санд: “Азийн бүс нутгийн Хүрээлэн орчны гамшгийн эрсдэл" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурал өнөөдөр дугуй ширээний яриагаар үргэлжилнэ.

 

-“Туушин” зочид буудалд: “Азийн Бетоны холбооны Х хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулна. Утас: 9980-8160. 8811-8753. 

 

 

Соёл урлаг:

-Занабазарын музейд: Монгол-Германы уран бүтээлчдийн “Орчин цагийн нүүдэлчдийн жим” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэн гарч байна.

 

-“Монгол Арт” галерейд: Монгол-Японы уран бүтээлчдийн “Арьсан урлаг” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт 17:00 цагт болно. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ