Монгол хэл бичгийн дахин шалгалтын суудлын хуваарийг өнөөдрөөс хэвлэж авах боломжтой

Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-ны Бямба гарагт Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт болно.

Шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа eyesh.eec.mn сайтад нэвтэрч, хэвлэн авах боломжтой. 

Монгол хэл бичгийн шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авсан сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болдог. Өмнөх удаагийн монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-нд зохион байгуулагдаж байсан юм. Тухайн үед нийт шалгуулагчийн 16 хувь буюу 5,349 хүүхэд бүдэрч байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ