Сэрэмжлүүлэг: Тарваган тахлын голомт идэвхтэй байна
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн (ТТЭСЭШХ), Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станц (ТТЭСС)-ын эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумд, Цагааннуур тосгоны хил орчмын Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтот нутагт 8 дахь жилдээ 21 хоногийн хугацаанд тандалт судалгааг хийж гүйцэтгэжээ.
Байгалийн голомтын тандалт судалгаанд 27 секторын 2245 кв.км талбайг хамруулснаас судалгаа хийгдсэн талбайн 12.0% буюу 252 кв.км талбайд тарваган тахлын эпизоот үргэлжлэн явагдаж байгааг тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД