П.Наранбаяр: Давтлагыг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичгийг боловсруулах хэрэгтэй

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтэр боловсруулах багийн ажлыг өнөөдөр нээлээ.

 

Боловсролын сайд П.Наранбаяр уг үйл ажиллагаанд оролцож, бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багаас дараах өөрчлөлтийг хүлээж буйгаа онцлов. Үүнд:

 

  1. Уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг нь задалсан сурах бичгийг боловсруулж унших бичгийг сэргээх;
  2. Дэвшилтэт технологи, цахим ертөнц хөгжиж буй энэ үед хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмжихийн тулд шинэ сурах бичгийг интерактив буюу мэдээлэл технологитой хорших боломжтой болгох;
  3. Гэрийн даалгавар, хичээлийн ачааллыг хөнгөлөх, хүүхдэд алдах, алдаанаасаа суралцах эрхийг олгох үүднээс балын харандаагаар бичүүлж, хичээнгүй бичигт зарцуулах цагийг цөөлж, бүтээлч ажлын цагийг нэмэх;
  4. Хүүхэд хичээлийн бус цагаар сургууль дээрээ давтлага хийдгийг халахад чиглэсэн агуулгаар сургалтын хөтөлбөр, сурах бичиг, дасгал ажлын дэвтрийг боловсруулах;
  5. Англи хэл сургалтын үндсэн гадаад хэл болсон. Гадаад хэл сурч байгааг мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн арга бөгөөд давталт хамгийн чухал. Бага насны хүүхэд нэг хүүхэлдэйн киног олон давтан үзэж чаддаг. Энэ онцлогт нь тохирсон сурах бичгүүд боловсруулах нь чухал хэмээсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ