Онцгой байдлын алба 118 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, таван хүний амь аварчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 дуудлагыг бүртгэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дээрх дуудлагын 69 нь Өмнөговь аймагт буусан үертэй холбоотой дуудлага байсан байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан.
Гамшиг үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 72 нь ус, цаг уурын аюулт үзэгдэл, 31 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ