Сэрэмжлүүлэг: Улаанбурханы хоёр тохиолдол нэмж бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долдугаар сарын 31-ний өдөр батлагдсанаас хойш зөөвөрлөгдсөн хоёр, дотоодын хоёр тохиолдол бүртгэгдээд байна.

Тиймээс Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа.

ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.

Сургалтын үеэр “Хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлууд” сэдвээр ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа, “Тандалтын үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн, дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам танилцуулав.

Мөн “Эрсдэлийн харилцаа, анхаарах асуудал” сэдвээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан, “Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэлт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр нар мэдээлэл өглөө.

Түүнчлэн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий  мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.

Эх сурвалж: ЭМЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    ИРГЭН (127.0.0.1)
    хоер нэмэгдсэн гээд долоо хоног болж байхад мэдээгээ ямар орой мэдээлдэг сайт вэ. хоёр нэмэгдлээ гэхээр 6 болж байна гэж ойлгогдохоор ба/на
    2024 оны 08 сарын 12 | Хариулах