Эмч, эмнэлгийн ажилтнуудад шагнал гардуулна

Наймдугаар сарын 9-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

11:00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, мэргэжилтэн, албан хаагч нарт төрийн дээд шагнал гардуулна. 

11:00 цагт: “Могул Тауэр”-т: “Шинэ нэгдсэн эвсэл”, “Үнэн ба зөв” намаас сонгогчийн сонгох эрхийг хөндөн Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан гомдлын талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 8856-9093, 9199-8919.

 

 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:30 цагт: Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Монголын шатрын холбоо анх удаа Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 8-р сарын 9-19-нд зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид мэдээлнэ.

 

 

12:00 цагт: Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн хээрийн сургалтын төвд: “Оюутан цэрэг-2024” мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан дайчид цэргийн тангараг өргөнө.Утас: 8510-0098, 8810-7746.

13:00 цагт: Гандантэгчэнлин хийд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний их авшгийг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи дээдэс айлдах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Номыг 8-р сарын 9-22-нд айлдана. Утас: 9908-5875. 11-360066.

-Олон улсын хүүхдийн спортын 10-р наадам Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 

-Ховд аймгийн Цэцэг, Увс аймгийн Тэс, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Номгон сумын ойн баяр наадам болж байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ