Б.Хулан тавдугаар байрт шалгарлаа

Парисын олимпын эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт (2022), "Аврагч" спорт хорооны тамирчин Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд /00:15 цагт болсон/ БНХАУ-ын бөх Пан Цяньюйд ялагдлаа. Ингэснээр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд шагналт тавдугаар байрт эзэлсэн амжилттайгаар олимпыг өндөрлүүлэв.  өчигдөр Нигерийн Кристиана Огунсаньяг ялсан ч дараагийн даваанд Японы Акари Фүжинамид ялагдсан билээ.

Б.Хулан өчигдөр АНУ-ын Доминики Пэрриштэй барилдаж 10:4 оноогоор илүүрхэж яваад цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болооп байсан юм.

БНХАУ-ын Пан Цяньюй нь Токиогийн олимпоос мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл (2018, 2019) медаль хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ