Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар барилдана

Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хоёр тамирчин барилдна. 

Улаанбаатарын цагаар 18:00 цагт эмэгтэйчүүдийн 62кг, эрэгтэйчүүдийн 125кг-ын жингийн урьдчилсан барилдаан эхэлж, Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон ДАШТ-ий мөнгөн медальт Украйны бөх Ирина Колиаденкотой эхний барилдаанаа хийнэ.

Үүний дараа нь ДАШТ-ий алт, мөнгөн медальт Европын аварга Болгарын тамирчин Биляна Дудова, ЕАШТ-ий хүрэл медальт Шведийн бөх Сара Линдборг нарын ялсантай таарч барилдана.

Эрэгтэйчүүдийн 125кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн наадмын аварга, Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Пэрриштэй, дараа нь Азербайжан, Египетын тамирчдын аль хожсонтой нь хүч үзнэ.

Барилдаан Улаанбаатарын цагаар 18:00-д эхэлнэ.

Дэлхийн аварга П.Орхон, ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл нартаа амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ