"Нийслэлийн ЗДТГ түүний харьяа агентлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Яармаг дахь “Хангарьд” ордонд нүүж ирлээ"

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Яармаг дахь шинэ Хангарьд ордонд  бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж ирж, наймдугаар сарын 8-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Байгаль орчны газар хараахан нүүж ирээгүй байна. Улаанбаатар хотын төвийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2016 онд Засгийн газраас хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасны дагуу барилга байгууламжууд баригдаж өнөөдөр биеллээ оллоо.  

Шинэ “Хангарьд” ордны II корпуст нийслэлийн харьяа агентлагууд, иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагууд нүүж ирсэн. Бидний нүүх болсон зорилго бол нэгдүгээрт, хотын төвийн түгжрэлийг бууруулах. Хоёрдугаарт, Яармагийн түгжрэлийг бууруулах. 2025 онд Дэлхийн банкны санхүүжилтээр Яармаг зургаан эгнээтэй төв зам барьж, байгуулахаар төлөвлөсөн гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ