ШИНЭ ХАРХОРУМ: Сонгон шалгаруулалтын I байрт хоёр баг шалгарлаа
"Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг оролцсоноос хоёрдугаар шатанд 18 улсын 36 бүтээл тэнцэж 2024 оны долоодугаар сарын 25-31-ний хооронд олон нийтэд нээлттэй танилцуулж санал авах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг хугацаанд онлайнаар 12237 хүний санал, хот төлөвлөлтийн үзэсгэлэнд 16083 хүн саналаа ирүүллээ.
Тус арга хэмжээг шүүхээр Америкийн Нэгдсэн Улсын Корнелийн их сургуулийн хот болон бүс нутаг төлөвлөлтийн тэнхимийн профессор Томас Ж.Кампанелла, Герман улс дахь ARCHDAILY-ын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Давид Басулто, Польш Улсын хот төлөвлөгч Чеслав билецки, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханьян Их Сургуулийн хот төлөвлөлт, инженерийн тэнхимийн профессор Жина Парк нар урилгаар ажиллалаа.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын шүүгчдийн нэгдсэн дүн тэнцсэн учир 1-р байрт хоёр баг, 5-р байрт хоёр баг тус тус шалгарсан арга хэмжээ боллоо.
1-р байр: “Хятадын зам, гүүрийн корпорац, хятадын төрийн барилгын инженерийн корпорац, хятадын харилцаа холбоо, барилгын компанийн салбар хурдны замын зөвлөх үйлчилгээний компанийн хамтарсан баг
1-р байр: Зүүн Хятадын Архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэн ХХК-ийн баг
2-р байр: Индонез улсын Urban+ баг
3-р байр: Япон улсын Index Strategy, Inc баг
4-р байр: NAP групп, Сөүлийн их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Гюнгганы архитекторууд хот төлөвлөлтийн хамтарсан баг
5-р байр: Монгол Франц Германы хамтарсан “Эзэнт гүрний өлгий " олон улсын баг
5-р байр: Австрали улсын IAPA PTY LTD баг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ