ПАРИС 2024: Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө өрсөлдөнө

Д.Отгонжаргалд хагас шигшээд  Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт АНУ-ын 30 настай Сара Анн Хилдебрандттай барилдаж 5-0 харьцаагаар ялагдлаа.

Барилдааны явц:

  • Сара ард нь гарч 2 оноо авав. 2-0
  • Сара дахин ард нь гарч 2 оноо авлаа. 4-0
  • Отгонжаргалыг үснээс зулгаасан гэж 1 оноогоор торгов. 5-0
  • Цаг дуусав.

Ингэснээр Сара финалд шалгарч алтан медалийн төлөө наймдугаар сарын 8-ны 00:15 цагаас 2019, 2022 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2021 оны Азийн аварга Энэтхэгийн 29 настай Винеш Винештэй барилдахаар болов.

Харин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө мөн наймдугаар сарын 8-ны 00:15 цагаас барилдахаар болов. Түүний өрсөлдөгч нь 2019 оны Африкийн наадмын хүрэл медальт, Африк тивийн аваргын 4 хүрэл медальт Алжирын 24 настай Ибтиссем Дуду болон 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2024 оны Азийн аваргын мөнгөн медальт Хятадын 25 настай Жичи Фен нарын ялсан нь байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ