Улаанбаатарт бороо орохгүй, 26 градус дулаан байна
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газар, Дарьгангын тал нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ