Б.Мөнгөнзул блиц тоглолтын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

"Парис-2024" олимпын наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, Б.Онон нар Памирын нурууны ноён оргилуудын нэг Корженевская (7105 м) оргилыг эзэлсэн бол оюуны спортынхон багаараа Дэлхийн аваргад өрсөлдсөн гээд спортын үйл явдлууд ар араасаа хөвөрч байна. 

Казахстан Улсын Астана хотноо наймдугаар сарын 1-6-нд үргэлжилсэн Блиц болон рапид тоглолтын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс WCM Бат-Эрдэнийн Мөнгөнзул тавдугаар ширээнд хүрэл медаль хүртсэн баярт мэдээ энэ цаг мөчид ирлээ.

Дэлхийн №1 шатарчин Магнус Карлсентай Их мастер С.Билгүүн Монголын шатарчдаас 2 дахь удаагаа оюун ухаанаа сорин өрсөлдсөн гээд сонин, содон өрөг олонтой өндөрлөж буй Дэлхийн аваргын тулаанд цэц ухаанаа амжилттай сорьж, оролцсон Монголын багийн шатарчдадаа халуун баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ