Боксчин М.Энхжаргал шагналт байрт шалгарав

 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргалын тэмцээн өчигдөр дууслаа.

Тэрбээр эхний хоёр тойрогтоо жингийнхээ шилдгүүдийн буулган авсан. Тэгвэл өчигдөр энэ жингийн медалийн таамагт зүй ёсоор багтсан Туркийн шилдэг боксчин, дэлхийн аварга Хатич Акбастай тулалдлаа. Медаль хүртэх эсэхээ шийдэх байсан тэрбээр тулааны эхнээс давшингуй тулаан үзүүлж байв. Харин өрсөлдөгч нь зүүн өрөлттэй, угтуулж цохихдоо сайн тамирчин аж. Эхний үед манай тамирчин хэд хэдэн оновчтой цохисон ч өрсөлдөгч нь М.Энхжаргалаас арай илүү байв. Ингээд дүн гарахад 4:1-ээр турк бүсгүй ялжээ.

Хоёрдугаар үе эхэллээ. М.Энхжаргал довтолгоо, цохилтоо илүү оновчтой, нягт болгосон ч шүүгчийн дүн дахин 4:1-ээр манай эсрэг талд гарав. Тэгвэл шийдвэрлэх гуравдугаар үед манай боксчин шууд л дайрч довтолсон ч олигтой үр дүн гарсангүй. Өнөөх л угтуулсан зүүн шулуунд оногддог дүр зураг давтагдсаар... Эцсийн үр дүн гарахад 5:0-ээр турк бүсгүй ялж, хүрэл медалийн болзол хангаад зогсохгүй цааш тулалдах эрхээ авлаа.

Харин манай тамирчин М.Энхжаргал тэмцээнээ дуусгав. Түүний хувьд шилдэг наймд үлдэж, Монголын эмэгтэй боксчдоос Олимпын анхны ялалтуудыг авчирсан төдийгүй анх удаа медалийн төлөө тулалдсан нь түүхэн амжилт юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ