Швейцарын Холбооны улсын Ерөнхийлөгчийн айлчлал эхэлнэ
Наймдугаар сарын 2-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт болно.
09:00 цагт: "Салбар дундын тархи судлал-Улаанбаатар 2024" олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
11:00 цагт: Спортын төв ордонд: Олон улсын хүүхдийн спортын Х наадам Монгол Улсад болохтой холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 9925-4941.
11:00 цагт: Цус сэлбэлт судлалын үндэсний төвд: "Цусаа бэлэглэх өдөр"-ийг 113 дахь удаагаа тэмдэглэнэ.
13:00 цагт: ГХЯ-нд: “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт” зохион байгуулна.
-“Зүүн Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын хурал үргэлжилж байна. Утас: 9980-9424.
-“Хичээлийн шинэ жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд 15 байршилд гарч байна.
-“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна.
-Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна.
-Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баяр тохиож байна.
Орон нутаг:
-Ховд аймгийн төвд Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр болж байна.
-Орхон аймагт: Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой”-г тэмдэглэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ