ТЦА:Түр хугацаанд замын хөдөлгөөн хязгаарлана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ наймдугаар сарын 1-4-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотой богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалтыг Тээврийн цагдаагийн албанаас хийх аж. Тиймээс иргэд та бүхнийг бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ